Бурхан Хамт чуулганы Дахин Амилалтын баяр ивээл дүүрэн болж өнгөрлөө

Бурхан Хамт Христийн чуулган 4 сарын 19-21-ны өдрүүдэд “Загалмайн хайр” сэдэвт Эзэн Есүс Христийн дахин амилсан баярыг тэмдэглэж, 3 өдрийн цугларалт зохион байгуулжээ.
Цугларалтын турш тус чуулганыхан Иохан 18-20-р бүлгүүдээр дамжуулан Эзэний хүн төрөлхтний төлөө туулсан загалмайн зам, хайраар бүгдийг даван туулсан Эзэний гайхалтай хайрын хүч, мөн үхлийг ялан дийлж амилсан Эзэний талаар хамтдаа суралцжээ.
Мөн эдгээр өдрүүдэд магтаал, залбирал, жүжиг, тоглолт, тоглоом зэрэг Эзэний ивээл бялхсан олон хөтөлбөр, үйл ажиллагаанууд зохион байгуулагдаж, оролцсон хүмүүсийн зүрх сэтгэл Эзэний хайранд уярч, тэрээр хайраар хөтлөгдөн амьдрах хүслээр дүүрэгдсэн байна.
Жүжигт оролцсон нэгэн ах дүү Бурханы дүрийг бүтээхдээ бүтээлдээ хандсан Эзэний гайхалтай хайрыг өөрийн тоглож буй жүжгээр дамжуулан гүнзгий ухаарсан хэмээн хуваалжээ.