Бурхан Хамт Христийн Чуулган Шинэ оны ууган мөчийг Бурхандаа өргөлөө
Бурхан Хамт Христийн Чуулган нь 2024 оны 12 сарын 31-ны шөнө чуулганы байрандаа цуглаж, өнгөрөн одож буй 2024 онд Бурхан чуулганаар нь дамжуулан юу хийснийг эргэн дуурсахын зэрэгцээ, бие биендээ бэлдэж ирсэн бэлгүүдээ солилцож, оны Топ-10 мэдээгээ хуваалцаж, 2025 он эхлэн хамгийн анхны мөчийг залбирал болон Бурханы үгтэйгээр хүндэтгэлийг Эзэндээ өргөснөөр эхлүүлжээ.
Шинэ он гарсны дараа тэд Бурханаас шинэ ондоо өөрсдөд нь тавьж буй хүсэл зорилгыг ухаарах хүслээр, тусгайлан бэлдсэн Библийн зүйлсүүдээс сугалж, дараа нь хамтдаа ширээний нөхөрлөл хийцгээжээ.
2025 онд Бурхан тус чуулганыг элбэгээр ерөөж, нандинаар хэрэглэж, олон түүхийг тэднээр дамжуулан бүтээх болтугай. Илүү олон хүмүүс тус чуулганд хамрагдаж, Бурхантай хамт алхах аянаа эхлүүлэх болтугай.