Хөгжим

Үнэн магтаал бол Бурханд үхрээр өргөл өргөхөөс илүүгээр таалагддаг. (Дуулал 69:31) Хөгжмийн үйлчлэл нь хөгжмөөр Бурханыг магтах, Түүний ариун нэрэнд алдрыг өргөх, Түүнийг алдар хүндэтгэлтэйгээр магтахад зориулагдсан. Ням болон Лхагва гаригийн хүндэтгэлийн цуглааны эхний 15-30 минут нь магтаал хүндэтгэлээр эхэлдэг тул бид нар Эзэнд талархах сэтгэлээр эртхэн ирж оролцох хэрэгтэй.

Хөгжмийн үйлчлэлийн нөхөрлөл бол та өөртэй тань ижил төстэй нөхцөлд буй бусад хөгжмийн хүмүүстэй уулзаж, Бурханы хаанчлалын мөрөөдөл ба найдварыг хуваалцах ийм газар юм. Хөгжмийн үйлчлэл нь бидний Бурхантай нөхөрлөх нөхөрлөлийг сэргээж, итгэлийн амьдралдаа Бурханы хүмүүсийг хүндэтгэл магтаалаар тайвшруулах, сайн мэдээ хэрэгтэй алдагдсан сүнснүүдэд сайн мэдээг авчрах, урлагийн энэхүү үйлчлэлээр дамжуулан өөрийн гэсэн онцлог туршлагатай болох, мөн түүнчлэн ийм ижил мөрөөдөл, халуун сэтгэл, итгэл бүхий орон нутаг болон олон улсын урлагийнхантай хамтран бие биенээ дэмжин туслах сүлжээг бий болгосноор Бурханы хүслийг онцгойгоор биелүүлэх зорилготойгоор ажилладаг.

Хэрвээ та Эзэнийг магтах зүрх сэтгэлтэй бөгөөд хөгжмийн авъяастай бол бид таныг хөгжмийн үйлчлэлийн багтай хүлээж авахад үргэлж баяртай байх болно.

Бид танд магтаалын багийн алсын харааг дуулгаж, таныг мөн шалгаруулалтанд оруулах болно.