Бид хэн бэ

Бурхан Хамт Христийн Чуулган нь Есүс Христийн авралын хайрыг сэтгэлдээ хүлээн авч, өөрсдийг нь дуудсан Бурханы дуудлагыг дагаж, энэ цаг үед Бурханы түүхийг өөрсдийн амьдралаараа үргэлжлүүлэхийг хүсэж буй итгэгчдийн нэгдэл юм.

Эзэн Бурханы үг болох Библийг уншиж судлах, зааж сургах, мөн тараан дэлгэрүүлснээр Матай 28-р бүлэгт буй Их Эзэний Агуу Захирамжийг дагаж, өөрийн ард түмэн, цаашлаад бүх үндэстнийг Их Эзэний дагалдагч болгох үйлсэд өөрсдийн хувь нэмрийг оруулахыг бид зорьдог.

Есүс Христ загалмай дээрх Өөрийн золиослолоор авралын замыг хүн төрөлхтний өмнө нээсэн шиг Бурхан Хамт Христийн Чуулган нь та бүхэнд Эзэн Есүс Христийг илүү гүнзгий танин мэдэж, таны бүх гэм нүглийг уучилж, хайрласаар байгаа Түүнтэй хайрын гүн гүнзгий харилцааг бий болгох, мөн Түүний нэрийн төлөө агуу амьдралаар амьдрахад тусладаг Ариун Сүнсний хүчийг хүртэн амьдрахад тань туслахыг эрмэлзэнэ.

Библи бидэнд итгэл нь сонсохоос, сонсох нь Христийн үгээр ирнэ гэж хэлдэг. Манай цуглааны хүндэтгэлүүд болон хөтөлбөрүүд, Библийн хичээлүүд нь танд Бурханы үгийг гүнзгий ойлгох, Бурханы танд хандсан хайрыг танин мэдэх, Түүний танд тавьсан хүслийг даган амьдрахад тань туслана гэж бид итгэж байна.

Есүс Христийг дагаж, сүм чуулганд хамрагдах хүсэлтэй хүмүүс, мөн өөрсдийн авъяас билэг, дуудлагаараа Эзэнд үйлчлэхийг хүссэн хүн бүхэнд манай чуулган нээлттэй.

Бидний алсын хараа

Манай чуулган нь Есүс Христийн авралын сайн мэдээг өөрийн ард түмэн болон бусад улс үндэстэнд тараан дэлгэрүүлж, Библийн сургаал номлолоор дамжуулан Бурханы хүн төрөлхтөнд хандсан хайрыг бүх насны хүмүүст таниулах, энэ дэлхийд үнэнийг мэдэхгүй ангаж цангаж яваа төөрсөн сүнснүүдийг Эзэний үнэний үгээр тэжээж, Библийн үнэнд тулгуурлан хувь хүн болоод улс нийгэмдээ нийгмийн бүхий л талбарт чиглэсэн үйлчлэлүүдээр дамжуулан эерэг өөрчлөлтийг авчран , түүнчлэн Бурханы хаанчлалыг тэлэх, Христийн биеийг босгон байгуулах дэлхий дахины алсын хараа болон Бурханы хүсэл мөрөөдлийн биелэлтэнд өөрсдийн хувь нэмрийг оруулна.

Итгэлийн тунхаг

Манай чуулганы итгэлийн тунхаг

Бурханаар өгөгдсөн, тэнгэрлэг онгодтой, алдаа мадаггүй, цогцоороо найдвартай, итгэл болон төлөвшилт дэх бүхий л хэрэгт хамгийн дээд эрх мэдэлт Ариун Бичээст бид итгэдэг.

Эцэг, Хүү, Ариун Сүнс гэсэн гурвалаар мөнхөд оршигч цорын ганц Бурханд бид итгэдэг.

Махан бие дотор илэрхийлэгдсэн Бурхан болох бидний Эзэн Есүс Христ, Түүний онгон эмэгтэйгээс төрсөн төрөлт, Түүний гэм нүгэлгүй амьдрал, Түүний тэнгэрлэг гайхамшгууд, Түүний орлуулах болон зуучлалын үхэл, Түүний биеийн дахин амилалт, Түүний дээш одолт, Түүний зуучлагчийн ажил болон хүч ба алдар дотор Түүний Өөрийн биеэр дахин ирэх ирэлтэд бид итгэдэг.

Алдагдсан бөгөөд гэм нүгэлт хүний Есүс Христийн урсгасан цусаар дамжуулан үйлсээр бус, итгэлээр аврагдах аврал, Ариун Сүнсээр шинэчлэгдэх шинэчлэлтэд бид итгэдэг.

Итгэгч нэгний дотор нь оршиж, түүнд Эзэн Есүс Христийн төлөө ариунаар амьдарч, гэрчилж, ажиллах чадварыг өгдөг Ариун Сүнсэнд бит итгэдэг.

Христийн Бие болсон Чуулган буюу бүх үнэн итгэгчдийн Сүнсний эв нэгдэлд бид итгэдэг.

Аврагдсан болон алдагдсаны аль алиных нь амилалт; аврагдсан нэгний амийн амилалт, алдагдсан нэгний гэсгээлтийн амилалтанд бид итгэдэг.

Гишүүнчлэл

Христ чуулганыг хайрлаад Өөрийгөө өгсөн (Eфес 5:25), түүгээр ч барахгүй итгэгч бид нар түүгээр дамжуулан Бурханы гэр бүлийн гишүүд (Ефес 2:19) болсон. Өөрөөр хэлбэл итгэгч нэг бүр Христийн биеийн гишүүд юм. Үүнчлэн Бурхан Хамт чуулган нь албан ёсны гишүүнчлэлтэй бөгөөд энэхүү гишүүнчлэл нь чуулганы итгэгчдийн хувьд Есүс Христийн төлөөх өөрсдийн зориулалтыг батлах чухал алхам гэж үздэг.

 

Дуулал 144:15

… ЭЗЭНийг өөрсдийн Бурханаа болгодог ард түмэн юутай ерөөлтэй вэ! Дуулал 144:15