Шинэ хүн үү?

Та манай чуулганы вэбсайтад анх удаагаа зочилж байгаа шинэ хүн үү? Хэрхэн Бурхан Хамт чуулганд хамрагдах талаар мэдэхийг хүсэж байна уу? Доорх алхмууд танд тус болно гэж найдаж байна.

  • ХҮНДЭТГЭЛИЙН ЦУГЛААНУУДАД ОРОЛЦОХ

    Манай чуулган Ням гариг бүр 09:45, Лхагва гариг бүр 17:45 цагуудад Эзэн Бурхандаа хүндэтгэлийг өргөдөг. Энэ цагт бид нар хамтдаа Эзэнийг магтан дуулж, залбирч, сургаал номлол сонсож, сэтгэгдлээ хуваалцан, мөн ширээний нөхөрлөлийн цаг гаргадаг.

  • ЗАЛБИРЛЫН ЦУГЛААНУУДАД ОРОЛЦОХ

    Пүрэв гариг бүр орой 18:00 цагаас бид бие биенийхээ бие махбодийн эрүүл мэндийн төлөө залбирдаг эдгэрлийн залбирлын цуглаантай. Баасан гариг бүр 18:00 цагаас нийтийн залбирлын цуглаантай. Хэрэв танд эрүүл мэнд болон бусад зүйлийн төлөө залбирах хэрэгцээ байвал эдгээр залбирлын цагт ирээрэй.

  • ЦУГЛАРАЛТ, СУРГАЛТ СЕМИНАРТ ХАМРАГДАХ

    Бид улирлын чанартай цугларалт (Дахин Амилалт, Зуны, Христмас гэх мэт) зохион байгуулахаас гадна, төрөл бүрийн сургалт семинаруудыг явуулдаг. Жишээ нь: ганц бие болон гэрлэсэн хүмүүст зориулсан сургалт семинар эсвэл гишүүнчлэлийн сургалт гэх мэт.

  • ЧУУЛГАНЫ ГИШҮҮНЧЛЭЛД ХАМРАГДАХ!

    Бурхан Хамт Чуулганы гишүүнчлэлд хамрагдсанаар та манай чуулганы олон идэвхтэй үйлчлэлүүдэд оролцох боломжтой. Чуулганы үйлчлэлүүд: Магтаал, Залбирал, Сайн мэдээ тараах, Сүм тарих, Хүүхдүүд, Өсвөр болон Залуучууд, Гэр бүл, Боловсрол гэх мэт.