СУРГАЛТ ХӨТӨЛБӨРҮҮД

  • Библийн Хичээл
  • Англи Хэлний Сургалт
  • Гитарын Сургалт
  • Эсийн Бүлгийн Нөхөрлөл
Цааш нь унших

БАЙРШИЛ

Цааш нь унших

МАНАЙ ҮЙЛЧЛЭЛД ХАМРАГДАХ

Цааш нь унших

Бид хэн бэ

Бурхан Хамт Христийн Чуулган нь Есүс Христийн авралын хайрыг сэтгэлдээ хүлээн авч, өөрсдийг нь дуудсан Бурханы дуудлагыг дагаж, энэ цаг үед Бурханы түүхийг өөрсдийн амьдралаараа үргэлжлүүлэхийг хүсэж буй итгэгчдийн нэгдэл юм. Эзэн Бурханы үг болох Библийг уншиж судлах, зааж сургах, мөн тараан дэлгэрүүлснээр Матай 28-р бүлэгт буй Их Эзэний Агуу Захирамжийг дагаж, өөрийн ард түмэн, цаашлаад бүх үндэстнийг Их Эзэний дагалдагч болгох үйлсэд өөрсдийн хувь...

Бидний тухай Бид хэн бэ

ГЭРЧЛЭЛҮҮД

“Харанхуйгаас гэрэл рүү” Итгэгч Бямбагийн гэрчлэл

Бурхан Ааваа энэ мөчийн төлөө талархаж байна. Учир нь өөрт тохиолдсон зүйлээрээ дамжуулан Таныг таньж мэдэн бас гэрчилнэ чинээ төсөөлж байсангүй ээ. Гэвч өнөөдөр гэрчлэх болсондоо баяртай байна. Намайг Бямба гэдэг. Одоо 30 настай, худалдааны төлөөлөгч хийдэг. Эзэн дээр ирсэн хугацаа минь гэвэл 2009 онд анх цуглаанд ирж байлаа. Түүнээс хойш цуглаанд хааяа л очиж хааяа очдоггүй ингэж явсаар сүүлийн 7 жил нь илүү шийдвэртэйгээр цуглаанд хамрагдах болсон юм. Энэ 7 жилээс сүүлийн 3 жилд итгэлийн хувьд мөн Эзэнийг таньж мэдэхийн хувьд илүү өсөлттэй жилүүд байсан. Өнгөрсөн 3 жилийн итгэлийн амьдралд өөрийн доторх бугласан хуучны шархыг олж мэдэн, тэр шархнаас болж Эзэнийг мэдэх болсон үеээсээ эхлэн Эзэнийг буруутгадаг, Түүний үг сургаалийг тэрсэлдэг байдлуудаа олж харах болсон. Энэ үеээс эхлээд л Бурхан миний дотор ажиллаж, миний гүн шархыг эдгээсээр  байсаныг одоо л ухаарч байна. Би бага байхаас л элэнц эмээ дээрээ өссөн хүн л дээ. Эцэг эх минь салж 2 тийш болохдоо хүүхдүүдээ хуваан авч салсан гэдэг юм билээ. Ээж том эгч бид 2-г элэнц эмээ дээр үлдээгээд  …

СҮҮЛИЙН НОМЛОЛУУД

УДАХГҮЙ БОЛОХ ҮЙЛ ЯВДЛУУД

Шинэ хүн үү?

Та манай чуулганы вэбсайтад анх удаагаа зочилж байгаа шинэ хүн үү? Хэрхэн Бурхан Хамт чуулганд хамрагдах талаар мэдэхийг хүсэж байна уу? Доорх алхмууд танд тус болно гэж найдаж байна. ХҮНДЭТГЭЛИЙН ЦУГЛААНУУДАД ОРОЛЦОХ Манай чуулган Ням гариг бүр 09:45, Лхагва гариг бүр 18:45 цагуудад Эзэн Бурхандаа хүндэтгэлийг өргөдөг. Энэ цагт бид нар …

Цааш нь мэдэх
  • Хүндэтгэлийн цуглаан

    Ням гариг бүр 09:45 цагт

  • Өглөөний цуглаан

    Даваа-Баасан 6:00 цагт

  • Группын Библийн Хичээл

    Мягмар гараг бүр 18:00 цагт

  • Хүүхдийн Цуглаан

    Ням гариг бүр 13:00 цагт

  • Лхагва Гаригийн Хүндэтгэл

    Лхагва гараг бүр 18:30 цагт

  • Эдгэрлийн Залбирал

    Пүрэв гариг бүр 18:00 цагт

  • Залбирлын цуглаан

    Баасан гариг бүр 18:30 цагт

  • Төрөл бүрийн нөхөрлөл

    Эсийн бүлэг, кино …

Бидний алсын хараа

Манай чуулган нь Есүс Христийн авралын сайн мэдээг өөрийн ард түмэн болон бусад улс үндэстэнд тараан дэлгэрүүлж, Библийн сургаал номлолоор дамжуулан Бурханы хүн төрөлхтөнд хандсан хайрыг бүх насны хүмүүст таниулах, энэ дэлхийд үнэнийг мэдэхгүй ангаж цангаж яваа төөрсөн сүнснүүдийг Эзэний үнэний үгээр тэжээж, Библийн үнэнд тулгуурлан хувь хүн болоод улс нийгэмдээ нийгмийн бүхий л талбарт чиглэсэн үйлчлэлүүдээр дамжуулан эерэг өөрчлөлтийг авчран , түүнчлэн Бурханы хаанчлалыг тэлэх, Христийн биеийг босгон байгуулах …