Бурхан Хамт Христийн Чуулган 2024 оны Амилал Баяраа Тэмдэглэлээ

Бурхан Хамт Христийн Чуулган 2024 оны 03 сарын 29-31-ны өдрүүдэд Амилал баярын цугларалт зохион байгуулжээ. 3 өдрийн турш үргэлжсэн тус цугларалтын үеэр оролцогчид Ром Библийн 1-8-р бүлгүүдээр дамжуулан Бурханы нигүүлслийн ертөнцөд нэвтэрч, үхэл ба амилалтын нууцыг судаллаа.

Библи судлалын цагаас гадна сэтгэл хөдөлгөм мини жүжиг, хөгжилтэй бүжиг, сонирхолтой асуулт хариултууд, чин сэтгэлээр залбирах цаг, мөн хүндэтгэл өргөх болон амтат хоолны цагууд байлаа. Шинээр ирсэн болон нийт оролцсон хүмүүс маань Бурханы гүн гүнзгий хайрыг мэдэрч, Түүний Үгээс ивээл авсан гайхалтай цагуудыг өнгөрүүлсэн байна.