Хүүхдийн Цуглаан

 “Бид тэдгээрийг хүүхдүүдээс нь нуухгүй. Харин ирэх үеийнхэнд ЭЗЭНий магтаал, Түүний хүч чадал болон Түүний үйлдсэн гайхамшигт ажлуудыг тунхагла. Ингэсэн нь ирэх үеийнхэн буюу хойшид төрөх хүүхдүүд мэдэж, мөн тэд ч босож, өөрсдийн хүүхдүүддээ тэдгээрийг хэлэхийн тулд байв. Энэ нь тэд Бурханд итгэлээ өгч, Бурханы ажлуудыг үл мартаж, Харин Түүний тушаалуудыг сахин биелүүлэн,” – Дуулал 78:4, 6-7

“Харин Есүс: -Хүүхдүүдийг зөвшөөр, Над уруу ирэхийг бүү болиул. Учир нь тэнгэрийн хаанчлал бол эдний адил хүмүүсийнх юм гээд,” – Дуулал 19:14

Ням гаригийн хүүхдийн цуглаанаар дамжуулан залуу хүүхдүүд маань амьдралынхаа эхэн үед сүнслэг амьдралын хэв маягтай танилцах болно. Хүүхдийн цуглаан нь хүүхдүүдэд Бурханы хайр болон Библийн үнэнийг мэдүүлэхийн тулд явагддаг. Библийн гайхалтай үнэн, уламжлалыг хүүхдүүд маань чуулган дотроо сурч, хэрэгжүүлэх болно. Хөгжилтэй, зугаатай үйл ажиллагаануудаар дамжуулан таны хүүхдүүд өөрсдийн амьдралыг дурсах зүйлтэй эхлэх болно.

  • ХҮҮХДИЙН ЦУГЛААН

    Хүүхдийн цуглааны багш дуу болон бүжгээр Бурханыг хүндэтгэн магтахад хүүхдүүдийг дагуулах болно. Библийн холбогдолтой дуу, бүжиг, магтаал зэрэг нь хүүхдийн зүрх сэтгэлийг хүндэтгэлд бэлтгэж өгнө.

  • СУРГААЛ БОЛОН БИБЛИЙН ТҮҮХ

    Багш Библийн зүйлүүдээс богино сургаалыг хуваалцах бөгөөд тухайн зүйлийг цээжлэх, утга учрыг нь ойлгоход хүүхдүүдэд туслах болно. Библийн түүхүүд нь хүүхдүүдийг Библитэй улам ойр болгох үүднээс жүжигчилсэн хэлбэрээр эсвэл киногоор дамжуулан заагдах нь ч бий.

  • ЗАЛБИРАЛ

    Цуглааны дараа, багш нар хүүхдүүдтэй хамт тэдний болон тэдний гэр бүлийн төлөө залбирах цаг гаргана. Эзэний гуйлтыг хийхээс эхлээд залбирлын сэдвээ хуваалцахаар дамжуулан хүүхдүүд Бурхантай харилцах, Бурханы ерөөл, хайрыг мэдэх, мөн бусадтайгаа харилцахад илүү суралцдаг.

  • ӨРГӨЛ

    Хэрэв эцэг эхчүүд хүүхдүүдээ өргөлд оролцуулахыг хүсвэл хүүхдүүдээ Ням гаригийн хүүхдийн цуглаанд ирэхэд нь өргөл болон аравны нэгийг нь бэлтгэж өгөх хэрэгтэй. Өргөл нь чуулган болон хүүхдийн цуглааны хөтөлбөрт хэрэглэгдэх болно.

  •  НӨХӨРЛӨЛ

    Цуглааны хөтөлбөр дууссаны дараа багш болон хүүхдүүд ширээний нөхөрлөлийн цагаар дамжуулан идэх зүйл хуваалцаж, харилцан ярилцаж, бие биедээ үйлчлэн үүгээрээ дамжуулан Бурханы хайрын талаар сурч, бие биетэйгээ харилцааг бий болгодог.

  • ЭЦЭГ ЭХЧҮҮД

    Бүх эцэг эхчүүд өөрсдийн хүүхдүүдтэй хамт хүүхдийн цуглаанд оролцох боломж нээлттэй. Ялангуяа 3 наснаас доош хүүхдийн эцэг эхчүүд хүүхэдтэйгээ хамт цуглаанд суух нь тун чухал. Цуглааны бүх үйл ажиллагаанд багштай хамтран идэвхтэй оролцоорой. Таны жишээ хүүхдүүдэд тань хичээл болно.