Бид хэн бэ

Бурхан Хамт Христийн Чуулган нь Есүс Христийн авралын хайрыг сэтгэлдээ хүлээн авч, өөрсдийг нь дуудсан Бурханы дуудлагыг дагаж, энэ цаг үед Бурханы түүхийг өөрсдийн амьдралаараа үргэлжлүүлэхийг хүсэж буй итгэгчдийн нэгдэл юм.

Эзэн Бурханы үг болох Библийг уншиж судлах, зааж сургах, мөн тараан дэлгэрүүлснээр Матай 28-р бүлэгт буй Их Эзэний Агуу Захирамжийг дагаж, өөрийн ард түмэн, цаашлаад бүх үндэстнийг Их Эзэний дагалдагч болгох үйлсэд өөрсдийн хувь нэмрийг оруулахыг бид зорьдог.

Есүс Христ загалмай дээрх Өөрийн золиослолоор авралын замыг хүн төрөлхтний өмнө нээсэн шиг Бурхан Хамт Христийн Чуулган нь та бүхэнд Эзэн Есүс Христийг илүү гүнзгий танин мэдэж, таны бүх гэм нүглийг уучилж, хайрласаар байгаа Түүнтэй хайрын гүн гүнзгий харилцааг бий болгох, мөн Түүний нэрийн төлөө агуу амьдралаар амьдрахад тусладаг Ариун Сүнсний хүчийг хүртэн амьдрахад тань туслахыг эрмэлзэнэ.

Библи бидэнд итгэл нь сонсохоос, сонсох нь Христийн үгээр ирнэ гэж хэлдэг. Манай цуглааны хүндэтгэлүүд болон хөтөлбөрүүд, Библийн хичээлүүд нь танд Бурханы үгийг гүнзгий ойлгох, Бурханы танд хандсан хайрыг танин мэдэх, Түүний танд тавьсан хүслийг даган амьдрахад тань туслана гэж бид итгэж байна.

Есүс Христийг дагаж, сүм чуулганд хамрагдах хүсэлтэй хүмүүс, мөн өөрсдийн авъяас билэг, дуудлагаараа Эзэнд үйлчлэхийг хүссэн хүн бүхэнд манай чуулган нээлттэй.