Үйлчлэлүүд

Бурхан Хамт Христийн чуулган нь амьдралын бүхий л талбарт Бурханы алдрыг илэрхийлэхийг зорьдог. Бурханы хүүхдүүдийн хувьд бид нар Бурханы алдрын төлөө хэрэглэгдэх олон янзын бэлэг, авъяас чадваруудыг хүлээн авсан. Хэдийгээр бид нар Христийн дотор нэгэн бие боловч өөрийн гэсэн онцлог, ялгаатай чадваруудтай бөгөөд үүгээрээ Бурханы хаанчлалд хөрөнгө оруулахаар дуудагдсан. Тиймээс эдгээр онцгой авъяас чадваруудаараа Бурханыг магтах хүслээр төрөл бүрийн үйлчлэлүүд, мөн эсийн бүлгүүдийг бий болгосон бөгөөд, цаашид ч хэрэгцээ шаардлагынхаа дагуу өргөжүүлэн тэлэх болно. Манай чуулганы эдгээр үйлчлэлүүд, эсийн бүлгүүд нь долоо хоног бүр, заримдаа сардаа хайр ивээлтэй, хөгжилтэй, бүтээлч нөхөрлөлийн цагуудтай.

Боловсрол

СҮНСЛЭГ ДӨРВӨН ХУУЛЬ:
• Бурханы хүсэл
• Хүний оршихуй: Сүнс ба махбодь
• Адамын гэм
• Кайны гэм
• Гэм ба Есүсээр ирэх аврал (Ром 1-4)
• Авралын дараа-Ариусгалын зам (Ром 5-7)
• Гэмтэй тэмцэхүй (Ром 8а)
• Бурханы хаанчлалын үүр цайхыг хүлээхүй (Ром 8б)
• Бурханы хаанчлалын сургаалт зүйрлэлүүд

САЙН МЭДЭЭНИЙ ТҮҮХҮҮД:
• Шинэ гэрээ

ИТГЭЛИЙН ӨВӨГ ДЭЭДСҮҮД:
• Хуучин гэрээ

БИБЛИЙГ НОМООР НЬ СУДЛАХУЙ:
• Египетээс гарсан нь
• Иошуа
• Үйлс
• Галат
• Филемон

 

Залбирал

БИД ЯАГААД ГУЙХ ХЭРЭГТЭЙ ВЭ?

Бидний залбирал бол Бурхантай харилцах харилцаа. Залбирал бол яг л хүмүүс амьсгалж байгаатай адил. Энэ бол итгэгчдийн амьсгал. Хэрэв амьсгал зогсвол, амьдрал дуусна. Амьсгал зогсож болохгүй шиг, итгэгч бидний хувьд итгэлээр үргэлж залбирч, Бурхантай сайн харилцааг бий болгон амьдрах хэрэгтэй.

ТЭГВЭЛ БИД ХЭРХЭН ЗАЛБИРАХ ВЭ? (Матай 6:9-13)

9 Тиймд ийнхүү залбир.
“Тэнгэрт байгаа бидний Эцэг минь,
Таны нэр ариунаар дуурсгагдаг.
10 Таны хаанчлал ирэх болтугай.
Хүсэл тань тэнгэрт шигээ газар дээр биелэгдэх болтугай.
11 Өдөр тутмын минь талхыг энэ өдөр бидэнд өгөөч.
12 Бид өртөнгүүдээ уучилсны адил бидний өрийг мөн уучлаач.
13 Биднийг сорилтод бүү оруулаач,
Харин бузар муугаас гэтэлгээч.
Учир нь хаанчлал, хүч чадал, алдар сүр үүрд Таных. Амен

БИД ХЭНД ХАНДАН ЗАЛБИРДАГ ВЭ?

Бид өөрсдийн Эцэгтээ хандан залбирдаг. Тэгвэл Эцэг маань хаана байдаг вэ? Тэрээр тэнгэрт байдаг. Бидний залбирал бол тэнгэрт байгаа Эцэг, Бурхандаа хандсан залбирал юм.

Энд таван залбирал байна. Эхний хоёр нь нийтийнх, харин дараагийн гурав нь хувийнх.Залбирахдаа бидний залбирал Бурханд очихын тулд бид нар эхлээд Бурханы өмнө гуйх хэрэгтэй зүйл байдаг. Өөрөөр хэлбэл нийтийн залбирал болох: Таны нэр ариунаар дуурсгагдаг, Таны хаанчлал ирэх болтугай. Есүс Христэд итгэдэг хүмүүсээр дамжуулан Бурханы нэр ариунаар дуурсгагдах болтугай, мөн түүнчлэн Бурханы хаанчлал ирэх болтугай гээд бид нар чин сэтгэлээр залбирах хэрэгтэй. Үндсэн чухал залбирал нь өргөгдөх үед бидний залбирал нь хувиа хичээсэн, би төвтэй болохгүй юм. Дараа нь, бидний хувийн залбирлын нэг бол өдөр тутмын талхны тухайд юм. Энэ нь өнөөдрийн асуудал. Хоёрдугаарт, өршөөлийн талаар. Өршөөл гуйна гэдэг нь өнгөрсний асуудал. Гуравдугаарт, биднийг сорилтод бүү оруулаач. Энэ бол ирээдүйн талаарх асуудал. Бид нар сорилтод орж унахгүйн төлөө залбирах хэрэгтэй. Хэдийгээр сорилт ирлээ ч бид нар үүнийг даван дийлэхэд туслаач гэж залбирах хэрэгтэй.

Хөгжим

Үнэн магтаал бол Бурханд үхрээр өргөл өргөхөөс илүүгээр таалагддаг. (Дуулал 69:31) Хөгжмийн үйлчлэл нь хөгжмөөр Бурханыг магтах, Түүний ариун нэрэнд алдрыг өргөх, Түүнийг алдар хүндэтгэлтэйгээр магтахад зориулагдсан. Ням болон Лхагва гаригийн хүндэтгэлийн цуглааны эхний 15-30 минут нь магтаал хүндэтгэлээр эхэлдэг тул бид нар Эзэнд талархах сэтгэлээр эртхэн ирж оролцох хэрэгтэй.

Хөгжмийн үйлчлэлийн нөхөрлөл бол та өөртэй тань ижил төстэй нөхцөлд буй бусад хөгжмийн хүмүүстэй уулзаж, Бурханы хаанчлалын мөрөөдөл ба найдварыг хуваалцах ийм газар юм. Хөгжмийн үйлчлэл нь бидний Бурхантай нөхөрлөх нөхөрлөлийг сэргээж, итгэлийн амьдралдаа Бурханы хүмүүсийг хүндэтгэл магтаалаар тайвшруулах, сайн мэдээ хэрэгтэй алдагдсан сүнснүүдэд сайн мэдээг авчрах, урлагийн энэхүү үйлчлэлээр дамжуулан өөрийн гэсэн онцлог туршлагатай болох, мөн түүнчлэн ийм ижил мөрөөдөл, халуун сэтгэл, итгэл бүхий орон нутаг болон олон улсын урлагийнхантай хамтран бие биенээ дэмжин туслах сүлжээг бий болгосноор Бурханы хүслийг онцгойгоор биелүүлэх зорилготойгоор ажилладаг.

Хэрвээ та Эзэнийг магтах зүрх сэтгэлтэй бөгөөд хөгжмийн авъяастай бол бид таныг хөгжмийн үйлчлэлийн багтай хүлээж авахад үргэлж баяртай байх болно.

Бид танд магтаалын багийн алсын харааг дуулгаж, таныг мөн шалгаруулалтанд оруулах болно.

Өсвөр

Өсвөрийн үйлчлэлийн алсын хараа бол энэ хот, улсад байгаа өсвөр үеийнхэндээ Есүс Христийн үүрд мөнхийн найдварыг авчрах явдал юм. Өсвөр үеийнхэн маань Бурхан руу ойртуулахаас илүүгээр улам холдуулах ийм хатуу нийгэмд өсөн торниж байгаа ч, Бурханы нүдэнд тэд бол агуу чадамжтай хүмүүс юм. Хэрэв Есүс Христийн авралыг нэг л амсаад мэдэрчихвэл өсвөрчүүд маань харанхуй газруудад гэрэл нь, сүм чуулгандаа сэргэлт нь болох юм.

Энэхүү үйлчлэл нь өсвөр үеийнхэндээ Есүс Христийн шавь болж өсөх боломжуудыг бий болгон, тэдний сүнслэг хэрэгцээг харгалзахад зориулагдсан. Тэднийг хэрэгцээтэй байгаа эх сурвалжуудаар хангаж, босгон байгуулах үед, тэд өөрсдийн сургууль, хамт олондоо хүчирхэг удирдагч нар болж чадах юм. Нэмж хэлэхэд, энэхүү өсвөрийн үйлчлэл маань өсвөр, залуу үеийнхнээ хөтлөн дагуулж, Бурханы хаанчлалын ажилд үнэтэй хувь нэмэр оруулах сүнслэг удирдагч, хөтлөн дагуулагч нарыг босгохыг зорьдог.

Залуучууд

Залуучуудын Үйлчлэл нь өөрсдийн өдөр тутмын амьдралдаа сайн мэдээг илэрхийлж, өөрсдийн эргэн тойрон, хамт олноо сайн мэдээгээр өөрчилж, бүх хүмүүст сайн мэдээ дэлгэрүүлэхэд зориулагдсан. Энэхүү үйлчлэл нь залуу нас, халуун сэтгэлээрээ Бурханд алдрыг авчрахыг хүсэж байгаа бүтээлч, халуун сэтгэлтэй залуучуудын баг юм.

Та энэхүү үйлчлэлийн багт нэгдсэнээр манай залуучуудтай хамт Бурханы үгийн гүн хэсэг рүү шумбаж, хамтдаа өөрсдийн дотор хүнээ хүчирхэгжүүлж, сүнслэгээр өсөж, үнэний дагуу итгэлийн замаар алхах боломжтой.

Гэр бүл

Гэр бүл бол хүүхдүүд энэ дэлхий дээр төрөхөд анхны орчин нь болдог. Энэ нь төрөхөөс Бурханы өмнө нэг бүрчлэн шүүгдэхээр зогсох хүртэл гүүр болж байдаг. Бид гэр бүлийг үнэн дээр суурилуулж, тэднийг амьдралын бүхий л талбар дээр хайр ивээлтэй болгож босгон байгуулах нь хэр чухал вэ гэдгийг сайн ойлгодог. Тиймээс ч эрүүл гэр бүлийг бий болгох үүднээс Библийн ёс суртахуун, үнэн дээр тулгуурласан гэр бүлийн үнэ цэнэ болон ач холбогдлыг сургалт, семинаруудаар байнга заасаар байна.

ГЭРЛЭЛТ

“Тэр хариуд нь: -Бүтээгч анхнаасаа тэднийг эр, эмээр нь бүтээснийг та нар уншаагүй гэж үү? гээд -Тиймээс эр хүн эцэг эхээ орхин эхнэртэйгээ нийлж, хоёулаа нэг бие махбод болдог. Тиймд тэд цаашид хоёр бус, харин нэг бие махбод юм. Иймээс Бурханы хамтад нь нийлүүлснийг хэн ч бүү салгаг гэж айлдав.” (Матай 19:4-6)

“ЭЗЭН Бурхан: -Хүн ганцаараа байх нь сайн биш учир Би түүнд тохирох туслагчийг бүтээе хэмээн айлджээ. ЭЗЭН Бурхан Адамыг гүн нойронд автуулж, түүнийг унтаж байх зуур хавиргаас нь нэгийг сугалж аваад, ормыг нь махаар бөглөжээ. ЭЗЭН Бурхан Адамаас авсан тэр хавиргаараа эмэгтэй хүн бүтээгээд, түүнийгээ Адамд авчирч өгөв.” (Эхлэл 2:18, 21-22)

Гэрлэлт бол нүдэнд үл харагдах, нууцлаг тэнгэрлэг хайрыг газар дэлхий дээр илчлэх гэсэн Бурханы эрхэм хүсэл юм. Энэ бол хүний харилцаагаар дамжуулан илэрхийлэгдсэн Бурханы хайрын тов тодорхой баталгаа билээ.

Эрэгтэй болон эмэгтэй хүн сэтгэл хөдлөл, хүйс, амьдрал дахь олон янзын ялгаатай зүйлээс үл хамааран хайран дотор нэгэн бие болдог. Тэд Христийг өөрсдийн гэр бүл дэх төвөө болгон гэр бүлээ босгон болгодог. Хүн хэн нэгэнтэй энэхүү харилцаан дотор холбогдоход өөрийн оршихуйг гүнзгийгээр ойлгох болдог. Тэдний харилцааны төв дэх Бурханы оршихуй нь Христ итгэлт гэр бүлийг бурхангүй нийгмийн гэр бүлээс ялгаатай болгодог. Библид бичигдсэн гэр бүлийн уламжлал, ёс суртахууны тухай ойлголтуудаар дамжуулан итгэгчид нь Бурханы хайр ба үнэнээр ерөөгдсөн гайхалтай, цэвэр гэрлэлтийн харилцааг бүрдүүлдэг.

Чуулган нь гэрлэхээс өмнөх семинарыг явуулж, гэрлэлтийн тэнгэрлэг утга учир, гэрлэлтийн Библи дэх уламжлал, Бурханы хаанчлалын доторх гэр бүл, мөн гэр бүл доторх хэцүү харилцааг зохицуулах аргууд, гэр бүл дэх ялгаатай байр суурь болон тэдгээрийн үүргүүд гэх мэтчилэн гэр бүлд туслах талаар олон зүйлсийн тухай заадаг.

ЭЭЖҮҮДИЙН УУЛЗАЛТ

Хүүхдүүдээ ухаалгаар өсгөх талаар чин сэтгэлийн хүсэл сонирхол байна уу? Ээжүүдийн группт нэгдэж, өөрийн туршлагаа хуваалцаж, мөн бусад эхчүүдийн мэргэн ухаанаас суралцаарай.

ГЭР БҮЛИЙН СЕМИНАР БОЛОН ЗӨВЛӨГӨӨНҮҮД

• Цуглаанд ирэхээ больсон ханиа хэрхэн буцааж авчрах вэ?
• Хүүхдүүдээ өсгөхөд гардаг зөрчлүүд
• Өөр улсын хосуудад гардаг соёлын саадууд
• Гэр бүлийг библид үндэслэн босгон барихад итгэгчдээс шаардагдах сүнслэг чанар нь юу вэ?

Ахмад

Ахмад настангууд маань урт удаан хугацааны амьдралын явцад залуу хойч үедээ уламжлуулж үлдээх маш чухал ач холбогдолтой туршлагуудыг хуримтлуулсан байдаг. Ялангуяа итгэгч ахмадууд нь өөрсдийн эргэн тойрон хөршүүддээ хандсан өршөөл, өрөвч сэтгэл, хайрын үнэн цэнийг мэддэг.

Амьдралынх нь сүүлчийн жилүүдэд Бурхан тэдэнд Эцэг Бурханы нигүүсэл хайр, зөвт байх, Ариун Сүнсэнд сэтгэл зүрхээ нээхийн чухлыг илчилж өгсөн байдаг. Тэгэхээр ахмад үеийнхэн маань сүм чуулганыхан болон бусад бүхий л хүмүүст эдгээр ач холбогдол, үнэ цэнийг дамжуулан өгч чадна.

Чуулган дахь ахмадууд болон насанд хүрэгчид маань өөрсдийн үүрэг гүйцэтгэх үйл ажиллагаануудаа зохион байгуулах боломжтой. Ахмадын үйлчлэлд үйлчилснээр чуулган дахь бусад ахмадууд, мөн тэдний эргэн тойронд буй хүмүүст өөрчлөлт, нөлөөг авчрах боломжтой юм.