МЭДЭЭ УНШИХ

  • Мэдээ
    Бурхан Хамт Христийн Чуулган 2024 оны Амилал Баяраа Тэмдэглэлээ

    Бурхан Хамт Христийн Чуулган 2024 оны 03 сарын 29-31-ны өдрүүдэд Амилал баярын цугларалт зохион байгуулжээ. 3 өдрийн турш үргэлжсэн тус цугларалтын үеэр оролцогчид Ром Библийн 1-8-р бүлгүүдээр дамжуулан Бурханы нигүүлслийн ертөнцөд нэвтэрч, үхэл ба амилалтын нууцыг судаллаа. Библи судлалын цагаас гадна сэтгэл хөдөлгөм мини жүжиг, хөгжилтэй бүжиг, сонирхолтой асуулт хариултууд, чин сэтгэлээр залбирах цаг, мөн…

    Цааш нь харах
  • Мэдээ
    Бурхан Хамт Чуулган Зуны Цугларалт Зохион Байгууллаа

    Бурхан Хамт чуулган маань 2022 оны 08 сарын 19-21-ны өдрүүдэд “Мөнхийн Бурханы Хаанчлал” гэсэн гарчигтайгаар зуны цугларалтыг зохион байгуулжээ. Тус цугларалтын турш тэд Матай 13-р бүлгээс Бурханы хаанчлалын талаар Эзэн Есүсийн айлдсан 7 зүйрлэлийн талаар дэлгэрүүлэн судалжээ. Сургаал номлол, залбирал, магтаалын цагаас гадна, тэд хамтдаа хөгжилтэй тоглоом тоглож, эсийн бүлгүүд бусад эсийн бүлгүүддээ мэндчилгээ дэвшүүлж,…

    Цааш нь харах
  • Мэдээ
    Бурхан Хамт чуулганы хүүхдийн багш чуулганы хүүхдүүд дээр айлчилжээ

    Нэгэн Эзэний өдрийн дараа Бурхан Хамт чуулганы хүүхдийн цуглааны багш нэгэн хэсэг хүүхдүүдийн гэрт очиж Хүндэтгэлийн цуглааныг хайр ивээлтэйгээр зохион байгуулжээ. Хүүхдүүд удаан хугацаанд цуглаандаа очих боломжгүй байсан тул санасан сэтгэлээр маш баяр хөөртэйгөөр хүлээн авчээ. Хүүхдийн цуглааны багш 1 Иохан 3:1-р зүйлээс Эзэний үгийг хүүхдүүддээ хуваалцжээ. Тэр хэлэхдээ “Бурхан бол бидний Аав. Бид бол…

    Цааш нь харах
  • Ангилагдаагүй
    Бурхан Хамт чуулган Ром Библиэс заана

    Бурхан Хамт чуулган нь 2020 оны 6 сарын дундаас эхлэн Ром номын 1-8-р бүлгээр дамжуулан Есүс Христээр дамжин ирэх авралын сайн мэдээний талаар онлайнаар видео хичээлүүд явуулахаар төлөвлөж байна. Элч Паулын Ромчуудад бичсэн захидал буюу Библид Ром хэмээн тэмдэглэгдсэн энэхүү ном нь гэм гэж чухам юм болохыг, гэмээс болж Бурханы уур хилэн, шийтгэлийг дор байгаа…

    Цааш нь харах
  • Ангилагдаагүй
    Бурхан Хамт чуулган 2020 оноо талархалтайгаар эхлүүллээ

    2019 оны сүүлчийн мөчийг үдэхээр Бурхан хамт чуулганы гишүүд хамтдаа цуглаж, шинэ оны эхний мөчийг угтах үйл ажиллагаагаа магтаал, хүндэтгэлээр эхлүүлжээ. Чуулганы гишүүд Англи, Солонгос, Хятад хэлээр Эзэнийг магтаж, хүүхдүүд өөрсдийн бэлдсэн бүжгээ бусаддаа толилуулсан байна. Шинэ он солигдох торгон мөчид Сара пастор хуучин оныхоо төлөө Бурханд талархлыг өргөж, шинэ оноо Бурханд даатган залбираад, үргэлжлүүлэн…

    Цааш нь харах
  • Мэдээ
    Бурхан Хамт чуулганы Дахин Амилалтын баяр ивээл дүүрэн болж өнгөрлөө

    Бурхан Хамт Христийн чуулган 4 сарын 19-21-ны өдрүүдэд “Загалмайн хайр” сэдэвт Эзэн Есүс Христийн дахин амилсан баярыг тэмдэглэж, 3 өдрийн цугларалт зохион байгуулжээ. Цугларалтын турш тус чуулганыхан Иохан 18-20-р бүлгүүдээр дамжуулан Эзэний хүн төрөлхтний төлөө туулсан загалмайн зам, хайраар бүгдийг даван туулсан Эзэний гайхалтай хайрын хүч, мөн үхлийг ялан дийлж амилсан Эзэний талаар хамтдаа суралцжээ….

    Цааш нь харах
  • Мэдээ
    Бурхан Хамт чуулган шинэ байранд нүүж орлоо

    Бүтэн сар хайсны эцэст Бурхан Хамт чуулган шинэ байранд нүүж орлоо. Чуулганы удирдагч болон гишүүд Бурхан тэдэнд илүү саруулхан, дулаахан, цэвэрхэн байрыг зөвшөөрч өгсөнд үнэн сэтгэлээр талархаж, шинэ сүмийнхээ байранд өөрсдийн гараар засвар хийж, тайз босгож, хичээнгүйлэн цэвэрлэж, нүүж суух бүх ажилд идэвхтэй оролцжээ. Энэ бүгдийн эцэст Бурхандаа талархан, шинэхэн байраа Бурханд өргөх өргөлийн цуглаан…

    Цааш нь харах
  • Мэдээ
    Бурхан Хамт чуулганы “Кино нөхөрлөл”-ийн цаг

    Бурхан Хамт чуулган 3 сарын 18-ны Монгол цэргийн өдрөөр “Кино нөхөрлөл”-ийг зохион байгуулж, “Галаар шалгагдсан хайр” киног сэтгэл хөдлөл, ухааралтайгаар хамтдаа үзжээ. Чуулганы зарим эгч дүүс хоол болон амттанаар ирсэн хүмүүсээ дайлж үйлчилсэн байна. “Би өмнө нь энэ киног үзэж байсан боловч энэ удаа үзээд маш их ивээл авлаа. Ажлын стрессээс болоод амаргүй байсан, гэтэл…

    Цааш нь харах
  • Мэдээ
    Бурхан Хамт чуулган эмэгтэйчүүддээ зориулсан семинар зохион байгууллаа

    Бурхан Хамт чуулган 3 сарын 8-нд Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн хүрээнд эмэгтэйчүүддээ зориулсан семинар зохион байгууллаа. Тус чуулганы пастор “Эзэн доторх эмэгтэй” сэдвийн дотор эмэгтэйчүүддээ өөрсдийн үнэ цэнээ ухаарч, өөрсдийгөө зөвөөр хайрлах талаар Библид үндэслэсэн лекц уншсан байна. Эзэн дотор өөрсдийгөө байгаагаар нь хүлээн авч хайрлах үед, бусдыг ч мөн байгаагаар нь хүлээн…

    Цааш нь харах
  • Мэдээ
    Бурхан Хамт Чуулганы Туул голын эрэг дээрх спорт нөхөрлөл

    Өвлийн цаг дуусаж байгаатай холбогдуулан Бурхан Хамт чуулганыхан амралтын нэгэн өдөр Туул голын эрэг дээр хамтдаа нөхөрлөж, спорт үйл ажиллагаа явуулж, цагийн хөгжилтэй өнгөрүүлжээ. Чуулганаас сайн дурын гишүүд томилогдож, тус нөхөрлөлийг зохион байгуулсан бөгөөд цугласан хүмүүсээ багт хуваан, сонирхолтой, өрсөлдөөнтэй тэмцээн зохион байгуулж, мөн өөрсдийн хайраа шингээж хийсэн амтат хоолоор дайлцгаажээ. Тэмцээн уралдааны бус цагаар…

    Цааш нь харах