Бурхан Хамт чуулган Ром Библиэс заана

Бурхан Хамт чуулган нь 2020 оны 6 сарын дундаас эхлэн Ром номын 1-8-р бүлгээр дамжуулан Есүс Христээр дамжин ирэх авралын сайн мэдээний талаар онлайнаар видео хичээлүүд явуулахаар төлөвлөж байна.

Элч Паулын Ромчуудад бичсэн захидал буюу Библид Ром хэмээн тэмдэглэгдсэн энэхүү ном нь гэм гэж чухам юм болохыг, гэмээс болж Бурханы уур хилэн, шийтгэлийг дор байгаа хүн төрөлхтөн хэрхэн авралыг хүртэж болох талаар маш гүнзгийгээр өгүүлэн бичжээ.

Уг хичээлүүдээр дамжуулан олон хүн Христ итгэлийн өгүүлж буй авралын талаар илүү тодорхой ойлголттой болж, өөрсдийн дотор оршиж байгаа олон, олон асуултуудад хариулт авна гэж чуулганы зүгээс найдаж байна.