Итгэлийн нөхөрлөл

1 Харагтун, ах дүүсийн хувьд хамтдаа нэгдмэлээр амьдрах нь
Хичнээн сайхан, хичнээн тааламжтай вэ! (Дуулал 133:1)

 

Христэд итгэх итгэлийн зам бол ганцаараа явах зам биш гэж бид итгэдэг. Христийн дотор бусад итгэгч нартайгаа цагийг хамт өнгөрүүлснээр бид итгэл дотор хамтдаа өсөж, хамтдаа боловсордог. Бурхан Хамт чуулган нь янз бүрийн бүлэг багаар хийх үйл ажиллагаанууд, мөн шинэ найз нөхөдтэй болох үйл явдал, үйлчлүүлэх болон үйлчлэх боломжийг та бүхэнд олгох болно. Та бүхэн манай чуулганд ирснээр Христийн биеийн нэгэн хэсэг болох бидэнтэй хамт өсөж, өөртөө нийцсэн нөхөрлөл, бүлгүүдэд хамрагдана гэж найдаж байна.