Залбирал

БИД ЯАГААД ГУЙХ ХЭРЭГТЭЙ ВЭ?

Бидний залбирал бол Бурхантай харилцах харилцаа. Залбирал бол яг л хүмүүс амьсгалж байгаатай адил. Энэ бол итгэгчдийн амьсгал. Хэрэв амьсгал зогсвол, амьдрал дуусна. Амьсгал зогсож болохгүй шиг, итгэгч бидний хувьд итгэлээр үргэлж залбирч, Бурхантай сайн харилцааг бий болгон амьдрах хэрэгтэй.

ТЭГВЭЛ БИД ХЭРХЭН ЗАЛБИРАХ ВЭ? (Матай 6:9-13)

9 Тиймд ийнхүү залбир.
“Тэнгэрт байгаа бидний Эцэг минь,
Таны нэр ариунаар дуурсгагдаг.
10 Таны хаанчлал ирэх болтугай.
Хүсэл тань тэнгэрт шигээ газар дээр биелэгдэх болтугай.
11 Өдөр тутмын минь талхыг энэ өдөр бидэнд өгөөч.
12 Бид өртөнгүүдээ уучилсны адил бидний өрийг мөн уучлаач.
13 Биднийг сорилтод бүү оруулаач,
Харин бузар муугаас гэтэлгээч.
Учир нь хаанчлал, хүч чадал, алдар сүр үүрд Таных. Амен

БИД ХЭНД ХАНДАН ЗАЛБИРДАГ ВЭ?

Бид өөрсдийн Эцэгтээ хандан залбирдаг. Тэгвэл Эцэг маань хаана байдаг вэ? Тэрээр тэнгэрт байдаг. Бидний залбирал бол тэнгэрт байгаа Эцэг, Бурхандаа хандсан залбирал юм.

Энд таван залбирал байна. Эхний хоёр нь нийтийнх, харин дараагийн гурав нь хувийнх.Залбирахдаа бидний залбирал Бурханд очихын тулд бид нар эхлээд Бурханы өмнө гуйх хэрэгтэй зүйл байдаг. Өөрөөр хэлбэл нийтийн залбирал болох: Таны нэр ариунаар дуурсгагдаг, Таны хаанчлал ирэх болтугай. Есүс Христэд итгэдэг хүмүүсээр дамжуулан Бурханы нэр ариунаар дуурсгагдах болтугай, мөн түүнчлэн Бурханы хаанчлал ирэх болтугай гээд бид нар чин сэтгэлээр залбирах хэрэгтэй. Үндсэн чухал залбирал нь өргөгдөх үед бидний залбирал нь хувиа хичээсэн, би төвтэй болохгүй юм. Дараа нь, бидний хувийн залбирлын нэг бол өдөр тутмын талхны тухайд юм. Энэ нь өнөөдрийн асуудал. Хоёрдугаарт, өршөөлийн талаар. Өршөөл гуйна гэдэг нь өнгөрсний асуудал. Гуравдугаарт, биднийг сорилтод бүү оруулаач. Энэ бол ирээдүйн талаарх асуудал. Бид нар сорилтод орж унахгүйн төлөө залбирах хэрэгтэй. Хэдийгээр сорилт ирлээ ч бид нар үүнийг даван дийлэхэд туслаач гэж залбирах хэрэгтэй.