Сургалт хөтөлбөрүүд

Бурхан Хамт чуулган нь Бурханыг хүндэтгэн мөргөх, залбирах цуглаануудаас гадна төрөл бүрийн сургалт болон баг бүлгээр явуулдаг хөтөлбөрүүдтэй. Англи хэл, гитар гэх мэт өөрсдийгөө хөгжүүлэх сургалтууд, мөн итгэл дотор хамтдаа өсөх ганцаарчилсан болон группын Библийн хичээлүүд, эсийн бүлгийн нөхөрлөлийн цагуудтай.

Хэрэв танд хариулт байхгүй олон асуултууд байгаа бол, амьдралын утга учрын талаар хариулт олох хүсэл байгаа бол, эсвэл Библийн талаар илүү ихийг мэдэх хүсэлтэй бол та бидэнтэй цаг тохирч ганцаарчилсан болон найз нөхөд, гэр бүлийн хүмүүстэйгээ Библийн хичээл заалгаж болохоос гадна, мөн бүлгийн Библийн хичээлд маань оролцож болно.

Манай чуулган мөн эсийн бүлгүүдтэй бөгөөд эсийн бүлэг бол чуулган доторх таны хамрагдах бяцхан гэр бүл гэж хэлж болно. Эсийн бүлгийн гишүүд хамтдаа өөрсдийн итгэл болон амьдралаа хуваалцаж, хамтдаа илүү дотно өсөх боломжтой. Эсийн бүлгээс гадна бид чуулганы хүрээнд улирлын болон гэнэтийн нөхөрлөлийн цаг гаргаж үйл ажиллагаануудыг явуулдаг. Та манай чуулганд тогтмол хамрагдсанаар эдгээр нөхөрлөлүүдэд оролцох боломжтой.

Эдгээр сургалт хөтөлбөрүүдэд оролцсоноор та манай чуулганы итгэгч нартай хамт өөрсдийгөө хөгжүүлэн, ирээдүйдээ хөрөнгө оруулалт хийхээс гадна баяр хөөртэй, сонирхолтой цагийг хамт өнгөрүүлж, сэтгэл санаагаа хуваалцаж, гэр бүлийн дотно харилцааг мэдрэх болно.

Та бүхнийг манай чуулганд хамрагдана гэдэгт итгэж байна.

  • Библийн Хичээл

    Сонгосон цагтаа
    Библийн хичээлийг
    ганцаарчилан заалгаж,
    мөн түүнчлэн группын 
    хичээлд хамрагдан,
    сэтгэгдлээ хуваалцах,
    хамтдаа үнэн дотор
    өсөх боломжтой.

  • Англи Хэлний Сургалт

    Манай чуулганы
    Англи хэлний сургалт нь
    анхан шатнаас дунд шатны
    суралцагчдад зориулсан.
    7 хоногт 2 удаа явагддаг.

  • Гитарын Сургалт

    Манай чуулганы
    гитарын сургалт нь
    гитар хөгжмийг анхлан
    суралцагчдад зориулсан.
    7 хоногт 2 удаа 
    явагддаг 
     

  • Эсийн Бүлгийн Нөхөрлөл

    Чуулганы эсийн бүлэг бүр
    7 хоногт нэг удаа нөхөрлөдөг.
    Хамтдаа Библи уншиж судлах,
    магтан дуулах, сайн мэдээ тараах,
    тоглоом тоглох, кино үзэх,
    салхинд гарах гэх мэт янз
    бүрийн үйл ажиллагааг
    зохион байгуулдаг.