Бурхан Хамт Чуулган Зуны Цугларалт Зохион Байгууллаа

Бурхан Хамт чуулган маань 2022 оны 08 сарын 19-21-ны өдрүүдэд “Мөнхийн Бурханы Хаанчлал” гэсэн гарчигтайгаар зуны цугларалтыг зохион байгуулжээ. Тус цугларалтын турш тэд Матай 13-р бүлгээс Бурханы хаанчлалын талаар Эзэн Есүсийн айлдсан 7 зүйрлэлийн талаар дэлгэрүүлэн судалжээ.

Сургаал номлол, залбирал, магтаалын цагаас гадна, тэд хамтдаа хөгжилтэй тоглоом тоглож, эсийн бүлгүүд бусад эсийн бүлгүүддээ мэндчилгээ дэвшүүлж, Эзэн дотор хамтдаа суралцсан, магтсан, залбирсан, нөхөрлөсөн хайр ивээлтэй цагуудыг өнгөрүүлсэн байна. Бурханы үгээс авсан хайр ивээлээ хуваалцахын зэрэгцээ, Эзэнд үйлчлэх халуун сэргэсэн, сайхан цугларалт болжээ.