Бурхан Хамт чуулган группын Библийн хичээлийн цагаар Бурханы хайрын талаар суралцжээ

Бурхан Хамт чуулган 7 хоног бүр явагддаг группын Библийн хичээлийн цагаараа Бурханы хайрын талаар суралцсан байна. Чуулганы пастор 1 Иохан 4:19, 7-11, Матай 22:36-40 зүйлүүдээс Бурханы бидэнд хандсан хайрын талаар маш олон жишээ аван заасан бөгөөд хэрхэн тэрхүү хайраар Бурханыг болон бусад хүмүүсийг хайрлах талаар хуваалцжээ.

Чуулганы гишүүд Бурханы үгээр дамжуулан сэтгэл хөдөлж, нулимстайгаар үгийг сонсож, сэтгэгдлээ хуваалцжээ. Тэд нар үгээс авсан хайр ивээлээ хуваалцах үедээ Бурханд талархаж, бас Бурханы өмнө гэмээ гэмшиж, Бурханы хайрыг өдөр бүр харж, тоолж амьдрах хүслээр дүүрэн болсон байна.