Бурхан Хамт Чуулганы Туул голын эрэг дээрх спорт нөхөрлөл

Өвлийн цаг дуусаж байгаатай холбогдуулан Бурхан Хамт чуулганыхан амралтын нэгэн өдөр Туул голын эрэг дээр хамтдаа нөхөрлөж, спорт үйл ажиллагаа явуулж, цагийн хөгжилтэй өнгөрүүлжээ.

Чуулганаас сайн дурын гишүүд томилогдож, тус нөхөрлөлийг зохион байгуулсан бөгөөд цугласан хүмүүсээ багт хуваан, сонирхолтой, өрсөлдөөнтэй тэмцээн зохион байгуулж, мөн өөрсдийн хайраа шингээж хийсэн амтат хоолоор дайлцгаажээ.

Тэмцээн уралдааны бус цагаар голын мөсөн дээр чаргаар наадаж, бие биенээ тоглоолж, мөн мөсөн хоккей наадцгаажээ. Тус нөхөрлөлд хэдэн шинэ хүн ирсэн бөгөөд анх удаа уулзсан хэдий ч аль хэдийн танил байсан юм шиг дотно сайхан байлаа гэж хуваалцжээ.