Таны оролцоо

“Чи бүх зүрх, бүх сэтгэл, бүх оюун ухаанаараа өөрийн Бурхан Эзэнээ хайрла. Энэ бол агуу нь бөгөөд хамгийн чухал тушаал мөн. Удаах нь “Чи хөршөө өөрийн адил хайрла” гэсэнтэй адил юм. Энэ хоёр тушаал дээр бүх Хууль болоод Эш үзүүүлэгчид тулгуурладаг юм гэлээ” – Матай 22:37-40

Хэрэв та манай цуглааны үйл ажиллагаанууд болон үйлчлэлүүд оролцох хүсэлтэй бол доорх үйл ажиллагаа, хөтөлбөрүүд болон үйлчлэлүүдтэй танилцана уу.

Цуглаан

Итгэгчид бол Бурхандаа хүндэтгэл мөргөлийг өргөдөг хүмүүс юм. Гэхдээ бидний мөргөл нь зөвхөн онцгой нэг өдөр, тогтсон цаг, газар болоод зогсох биш, харин бидний бүхий л амьдралын үйл явц нь Бурхандаа өргөх амьд, ариун, тааламжит мөргөл байх ёстой.

Бурхан Хамт чуулган нь Ням болон Лхагва гаригуудад Бурхандаа зориулсан хүндэтгэлийн цагуудтай бөгөөд үүгээрээ дамжуулан өөрсдийн амьдралыг Бурханд тааламжит өргөл болгоход бодитоор суралцдаг.

Энэхүү цуглаануудаар дамжуулан бидний Бурхантай харилцах харилцаа, мөн Христийн доторх ах эгч дүүстэй харилцах харилцаа илүү батаждаг. Цуглааны цагууд нь бидний босоо болон хөндлөн харилцааг хамгаалж өгдөг. Тиймээс Эзэндээ бүх зүрх сэтгэл сүнсээрээ энэхүү онцгой цагуудад хүндэтгэлийг өргөх нь сүм чуулганы хамгийн онцгой үүрэг юм.

УЛИРЛЫН ЧАНАРТАЙ ЦУГЛААНУУД: Шинэ жилийн цуглаан, Дахин Амилалтын цуглаан, Пентекостын цуглаан, Талархлын баярын цуглаан, Христмасын цуглаан

Хүүхдийн Цуглаан

 “Бид тэдгээрийг хүүхдүүдээс нь нуухгүй. Харин ирэх үеийнхэнд ЭЗЭНий магтаал, Түүний хүч чадал болон Түүний үйлдсэн гайхамшигт ажлуудыг тунхагла. Ингэсэн нь ирэх үеийнхэн буюу хойшид төрөх хүүхдүүд мэдэж, мөн тэд ч босож, өөрсдийн хүүхдүүддээ тэдгээрийг хэлэхийн тулд байв. Энэ нь тэд Бурханд итгэлээ өгч, Бурханы ажлуудыг үл мартаж, Харин Түүний тушаалуудыг сахин биелүүлэн,” – Дуулал 78:4, 6-7

“Харин Есүс: -Хүүхдүүдийг зөвшөөр, Над уруу ирэхийг бүү болиул. Учир нь тэнгэрийн хаанчлал бол эдний адил хүмүүсийнх юм гээд,” – Дуулал 19:14

Ням гаригийн хүүхдийн цуглаанаар дамжуулан залуу хүүхдүүд маань амьдралынхаа эхэн үед сүнслэг амьдралын хэв маягтай танилцах болно. Хүүхдийн цуглаан нь хүүхдүүдэд Бурханы хайр болон Библийн үнэнийг мэдүүлэхийн тулд явагддаг. Библийн гайхалтай үнэн, уламжлалыг хүүхдүүд маань чуулган дотроо сурч, хэрэгжүүлэх болно. Хөгжилтэй, зугаатай үйл ажиллагаануудаар дамжуулан таны хүүхдүүд өөрсдийн амьдралыг дурсах зүйлтэй эхлэх болно.

  • ХҮҮХДИЙН ЦУГЛААН

    Хүүхдийн цуглааны багш дуу болон бүжгээр Бурханыг хүндэтгэн магтахад хүүхдүүдийг дагуулах болно. Библийн холбогдолтой дуу, бүжиг, магтаал зэрэг нь хүүхдийн зүрх сэтгэлийг хүндэтгэлд бэлтгэж өгнө.

  • СУРГААЛ БОЛОН БИБЛИЙН ТҮҮХ

    Багш Библийн зүйлүүдээс богино сургаалыг хуваалцах бөгөөд тухайн зүйлийг цээжлэх, утга учрыг нь ойлгоход хүүхдүүдэд туслах болно. Библийн түүхүүд нь хүүхдүүдийг Библитэй улам ойр болгох үүднээс жүжигчилсэн хэлбэрээр эсвэл киногоор дамжуулан заагдах нь ч бий.

  • ЗАЛБИРАЛ

    Цуглааны дараа, багш нар хүүхдүүдтэй хамт тэдний болон тэдний гэр бүлийн төлөө залбирах цаг гаргана. Эзэний гуйлтыг хийхээс эхлээд залбирлын сэдвээ хуваалцахаар дамжуулан хүүхдүүд Бурхантай харилцах, Бурханы ерөөл, хайрыг мэдэх, мөн бусадтайгаа харилцахад илүү суралцдаг.

  • ӨРГӨЛ

    Хэрэв эцэг эхчүүд хүүхдүүдээ өргөлд оролцуулахыг хүсвэл хүүхдүүдээ Ням гаригийн хүүхдийн цуглаанд ирэхэд нь өргөл болон аравны нэгийг нь бэлтгэж өгөх хэрэгтэй. Өргөл нь чуулган болон хүүхдийн цуглааны хөтөлбөрт хэрэглэгдэх болно.

  •  НӨХӨРЛӨЛ

    Цуглааны хөтөлбөр дууссаны дараа багш болон хүүхдүүд ширээний нөхөрлөлийн цагаар дамжуулан идэх зүйл хуваалцаж, харилцан ярилцаж, бие биедээ үйлчлэн үүгээрээ дамжуулан Бурханы хайрын талаар сурч, бие биетэйгээ харилцааг бий болгодог.

  • ЭЦЭГ ЭХЧҮҮД

    Бүх эцэг эхчүүд өөрсдийн хүүхдүүдтэй хамт хүүхдийн цуглаанд оролцох боломж нээлттэй. Ялангуяа 3 наснаас доош хүүхдийн эцэг эхчүүд хүүхэдтэйгээ хамт цуглаанд суух нь тун чухал. Цуглааны бүх үйл ажиллагаанд багштай хамтран идэвхтэй оролцоорой. Таны жишээ хүүхдүүдэд тань хичээл болно.

Бусдад хүрэх/Сайн Мэдээ

Бусдад хүрэх, сайн мэдээний үйлчлэл нь Агуу Захирамжийг биелүүлэх үндсэн суурь үүрэгтэй. “Бүх дэлхийд явж, сайн мэдээг бүх бүтээлд тунхаглагтун.” гэж Есүс хэлсэн байдаг. Дэлхий дээр өөрийн үйлчлэлийг төгсөх хүртэл Есүсийн юу тушаасныг бүх итгэгчид дагах хэрэгтэй.

Бусдад хүрэх үйл ажиллагаанууд болон сайн мэдээний хөтөлбөрүүд маань бүх салбар сүм чуулганууд болон нөхөрлөлүүд нэн түрүүнд тавигддаг. Энэхүү үйлчлэл нь бусдад хүрэх хөтөлбөрүүд нээх, сайн мэдээ дэлгэрүүлэх арга барилыг нээж илрүүлэхэд бусдыг уриалдаг.

Чуулган тарих

Чуулган тарихуй

Чуулганыхаа шинээр чуулган тарих зорилготой итгэгчдийг анхны алхамд нь бэлтгэх, эх сурвалжуудыг хуваалцах, боловсролын материал болон пасторын заавар гэх зэргээр дэмждэг.

“Би тарьсан, Апол усалсан. Харин Бурхан ургуулсан юм. Тиймээс таригч ч, услагч ч юу ч биш, харин Бурхан ургуулдаг аж.” (1 Коринт 3:6-7)

Мэдээ, мэдээллийн хэрэгсэл

Есүсийн сайн мэдээг тараах нь зөвхөн Библийг зааж, номлохоор хязгаарлагдахгүй. Бурхан бидэнд орчин үеийн хэвлэл мэдээлэл,  олон нийтийн сүлжээний хэрэгслүүдээр дамжуулан сайн мэдээ тараах болон Библийн талаарх мэдээг дамжуулах олон үүдийг нээж өгсөн байна.

Эдгээрээр дамжуулан бид нар Эзэний үг, сайн мэдээг хуваалцаж, хамтдаа хүчирхэгжиж, Христийн бие дотор бие биенээ урамшуулах юм.

Сайн дурынхан

Сайн мэдээнд хандсан хайр үйлчлэлийн янз бүрийн хэлбэрээр илэрхийлэгддэг. Бурхан Хамт чуулганы гишүүд болон гэр бүлүүд нь өөрсдийн хайраа амьдрал дээр хэрэгжүүлэх төрөл бүрийн боломжуудтай бөгөөд үүгээрээ сүм чуулганд нь илэрхийлэгдэх Есүсийн сайн мэдээг олж хардаг. Бид нар төрөл бүрийн талбарт сайн дураараа үйлчилж байгаа сайн дурын гишүүдээр дамжуулан сүм чуулган маань босгон байгуулагдаж байгаад Эзэнд талархдаг.

Хэрэв та үйлчлэлд хамрагдах хүсэлтэй бол Бурханы танд соёрхсон ямар бэлгээр үйлчлэхээр дуудагдсанаа тэмдэглэнэ үү.

  • • ЗАЛУУЧУУД
  • • ГЭР БҮЛ
  • • ХӨГЖИМ
  • • ЗАЛБИРАЛ
  • • БИБЛИЙН ХИЧЭЭЛҮҮД
  • • АХМАД
  • • ӨСВӨР
  • • ХҮҮХДҮҮД
  • • УРЛАГ & ДИЗАЙН
  • • САЙН МЭДЭЭ ДЭЛГЭРҮҮЛЭХ
  • • ЦУГЛААНЫ БЭЛТГЭЛ
  • • ЗАСВАР ҮЙЛЧИЛГЭЭ
  • • гэх мэт.

 

Сайн дурынхан

Сайн дурын үйлчлэлд хамрагдах
Холбоо барих:
info@burhanhamt.mn

Эдүгээ та нар Христийн бие бөгөөд тус тусдаа үүний эрхтэнүүд нь юм.
– 1 Коринт 12:27