Гэр бүл
Гэр бүл бол хүүхдүүд энэ дэлхий дээр төрөхөд анхны орчин нь болдог. Энэ нь төрөхөөс Бурханы өмнө нэг бүрчлэн шүүгдэхээр зогсох хүртэл гүүр болж байдаг. Бид гэр бүлийг үнэн дээр суурилуулж, тэднийг амьдралын бүхий л талбар дээр хайр ивээлтэй болгож босгон байгуулах нь хэр чухал вэ гэдгийг сайн ойлгодог. Тиймээс ч эрүүл гэр бүлийг бий болгох үүднээс Библийн ёс суртахуун, үнэн дээр тулгуурласан гэр бүлийн үнэ цэнэ болон ач холбогдлыг сургалт, семинаруудаар байнга заасаар байна.
ГЭРЛЭЛТ
“Тэр хариуд нь: -Бүтээгч анхнаасаа тэднийг эр, эмээр нь бүтээснийг та нар уншаагүй гэж үү? гээд -Тиймээс эр хүн эцэг эхээ орхин эхнэртэйгээ нийлж, хоёулаа нэг бие махбод болдог. Тиймд тэд цаашид хоёр бус, харин нэг бие махбод юм. Иймээс Бурханы хамтад нь нийлүүлснийг хэн ч бүү салгаг гэж айлдав.” (Матай 19:4-6)
“ЭЗЭН Бурхан: -Хүн ганцаараа байх нь сайн биш учир Би түүнд тохирох туслагчийг бүтээе хэмээн айлджээ. ЭЗЭН Бурхан Адамыг гүн нойронд автуулж, түүнийг унтаж байх зуур хавиргаас нь нэгийг сугалж аваад, ормыг нь махаар бөглөжээ. ЭЗЭН Бурхан Адамаас авсан тэр хавиргаараа эмэгтэй хүн бүтээгээд, түүнийгээ Адамд авчирч өгөв.” (Эхлэл 2:18, 21-22)
Гэрлэлт бол нүдэнд үл харагдах, нууцлаг тэнгэрлэг хайрыг газар дэлхий дээр илчлэх гэсэн Бурханы эрхэм хүсэл юм. Энэ бол хүний харилцаагаар дамжуулан илэрхийлэгдсэн Бурханы хайрын тов тодорхой баталгаа билээ.
Эрэгтэй болон эмэгтэй хүн сэтгэл хөдлөл, хүйс, амьдрал дахь олон янзын ялгаатай зүйлээс үл хамааран хайран дотор нэгэн бие болдог. Тэд Христийг өөрсдийн гэр бүл дэх төвөө болгон гэр бүлээ босгон болгодог. Хүн хэн нэгэнтэй энэхүү харилцаан дотор холбогдоход өөрийн оршихуйг гүнзгийгээр ойлгох болдог. Тэдний харилцааны төв дэх Бурханы оршихуй нь Христ итгэлт гэр бүлийг бурхангүй нийгмийн гэр бүлээс ялгаатай болгодог. Библид бичигдсэн гэр бүлийн уламжлал, ёс суртахууны тухай ойлголтуудаар дамжуулан итгэгчид нь Бурханы хайр ба үнэнээр ерөөгдсөн гайхалтай, цэвэр гэрлэлтийн харилцааг бүрдүүлдэг.
Чуулган нь гэрлэхээс өмнөх семинарыг явуулж, гэрлэлтийн тэнгэрлэг утга учир, гэрлэлтийн Библи дэх уламжлал, Бурханы хаанчлалын доторх гэр бүл, мөн гэр бүл доторх хэцүү харилцааг зохицуулах аргууд, гэр бүл дэх ялгаатай байр суурь болон тэдгээрийн үүргүүд гэх мэтчилэн гэр бүлд туслах талаар олон зүйлсийн тухай заадаг.
ЭЭЖҮҮДИЙН УУЛЗАЛТ
Хүүхдүүдээ ухаалгаар өсгөх талаар чин сэтгэлийн хүсэл сонирхол байна уу? Ээжүүдийн группт нэгдэж, өөрийн туршлагаа хуваалцаж, мөн бусад эхчүүдийн мэргэн ухаанаас суралцаарай.
ГЭР БҮЛИЙН СЕМИНАР БОЛОН ЗӨВЛӨГӨӨНҮҮД
• Цуглаанд ирэхээ больсон ханиа хэрхэн буцааж авчрах вэ?
• Хүүхдүүдээ өсгөхөд гардаг зөрчлүүд
• Өөр улсын хосуудад гардаг соёлын саадууд
• Гэр бүлийг библид үндэслэн босгон барихад итгэгчдээс шаардагдах сүнслэг чанар нь юу вэ?